Шууд Chart

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

2014-05-07 09:20:19

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.

Эдийн засгийн байнгын хороо 14.00 цагаас “А” танхимд хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордонд хамааруулах тухай, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсэг байгуулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай болон Бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.
 
Харин 15: 00 цагаас “Б” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Соёлын өвийг хамгаалах тухай, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын тайлан сонсох, Хаврын чуулганы болон түүний завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
 
Өргөдлийн байнгын хороо 16:00 цагаас “В” танхимд хуралдаж Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцэх ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй