Японы Мияаги мужид 2021 оны гуравдугаар сарын 20-ны 18:09 цагт 6.9 магнитутын хүчтэй газар хөдөлж, үүнээс улбаалан дэгдэж болзошгүй цунамигаас
урьдчилан сэргийлэх анхааруулгыг Японы Ус цаг уурын газраас гаргасан ч цуцалсан байна. Харин энэхүү газар хөдлөлтөөс үүдэн 7 хоногийн турш магнитудын 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт үргэлжилж болзошгүйг анхааруулж байна.
Мөн өнөөдөр газар хөдөлсөн орчим болон Тохоку бүс нутагт хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүсэх эрсдэл гарч болзошгүй тул тус бүс нутагт оршин суугаа монгол иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ
| Газар хөдлөлт үргэлжилж болзошгүйг анхааруулж байна | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.