![](/uploads/202103/news/thumb/035c4d675c4d488457684bf2c8a57a27_x3.jpg)
2021 оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 24-нд Монгол-Алтайн уулсаар, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст, 29-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.