Шууд Chart

Манай улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй

2014-05-07 10:14:42

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүд тогтоолын төслийн байнгын хорооноос гаргасан саналуудыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр Чингис бондын эргэн төлөгдөх талаар ярилцахад Ч.Хүрэлбаатар гишүүн “Одоо манай улсад иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байгаа” гэж хэллээ. Тэрээр “Ирэх 2017 онд төлөгдөх Чингис бондын өрийг тооцох юм бол иргэн бүрт ийм хэмжээний өр байгаа. Чингис бондын үлдэгдэл долларыг төгрөг болгоод банкинд хадгалуулсан гэж Эдийн засгийн хөгжлийн сайд нь өөрөө хэлсэн. Долларын ханшийг барих гэсэн энэ бодлого чинь буруу” гэсэн юм. Тэрээр мөн Чингис бондын зээлийг буцаан төлөхийн тулд одооноос төсвөө хэмнэх хэрэгтэй, яамдын тоог багасгаж төрийн захиргааны ажилчдын тоог багасгах хэрэгтэй гэсэн саналыг гаргалаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Манай улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй