- Энэтхэгийн PSLV зөөгч пуужин нэг удаа сансарт гарахдаа тойрог замд 10 хиймэл дагуул хүргэжээ.
- Гималайн ноён оргил Жомолунгмаг өөрийнх нь нэрээр нэрлэх гэхэд Жон Эверэст ихэд дургүйцэж байжээ.
- 1950 онд Энэтхэгийн хөлбөмбөгийн шигшээ багийг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) хөл нүцгэн тоглуулахгүй гэснээс болж Энэтхэгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоос татгалзаж байв.
- Энэтхэгийн Нанта Дэви уул өндөрөөрөө 8000 метр хүрэхгүй ч 1808 он хүртэл дэлхийн хамгийн өндөр оргил гэгдэж байжээ.
- Энэтхэгийн ширэнгэнд хар арьстай хүмүүс (сидди) амьдардаг.
- Хятад улс 2003 он хүртэл Сиккимийг Энэтхэгийн муж хэмээн хүлээн зөвшөөрдөггүй байв.
- Акбар хааны үед Их Моголын эзэнт улс нийслэл Фатехпур Сикри хотоо ундны ус хүрэлцэхгүй шалтгаанаар хаяж орхисон.
- Энэтхэгийн эрх баригчид Миника арлын иргэдээ ойролцоо хэлтэй Мальдив улсын иргэдтэй харилцахыг хориглодог.
- Бомбэй хотод гардаг “The Times of India” сонин нь дэлхий дахинд англи хэл дээр гардаг сонинуудаас хамгийн олон хувь хэвлэгддэг нь юм. (Нэг дугаар нь хоёр сая 500 мянган хувь гардаг)
- Энэтхэгийн дөрвөн хотод ээлжлэн дөрвөн жилд нэг удаа болдог Кумбха-мела хэмээх шашны баяр нь дэлхийд нэг доор хамгийн олон хүн цугладаг арга хэмжээ бөгөөд 2007 оны баярт 70 сая хүн цуглажээ.
- Дэлхийн хамгийн зүс муутай мэлхий (Nasikabatrachus sahyadrensis) Энэтхэгт амьдардаг.
Энэтхэгийн сонин хачинаас... | ||
Үзсэн: 1672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.