Шууд Chart

Сангийн яамны нээлттэй өдөрлөг боллоо

2014-05-07 12:44:42

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор өнгөрсөн ням гарагт “Чингисийн талбай”-д иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Сангийн яаманд хэрэгждэг төслүүдийн Жижиг, дунд үйлдвэрийн нэгжүүдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн яармаг худалдаа, автомашины татвар хураах үйлчилгээ үзүүлэх, Цахим татварын системийн талаар танилцуулга хийх, Төрийн банкны явуулын салбар, “Цахим төгрөг” шинэ бүтээгдэхүүн, Гаалийн хууль тогтоомжийг зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон ховор үнэт эдлэлийн үзэсгэлэн, мансууруулах бодисын тестерүүд, нефтийн бүтээгдэхүүний актон тодорхойлогч багажийг хэрхэн ашигладаг талаар үзүүлбэр, сургуультай нохойн үзүүлбэр, Гаалийн газар, хороодтой сүлжээгээр холбогдож, мэдээллийг газар дээрээс нь танилцуулах, Сагсан бөмбөгийн тэмцээн, шатрын тэмцээн, дартсын тэмцээн болон гар зургийн уралдаан зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сангийн яамны нээлттэй өдөрлөг боллоо  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй