Манай улсад Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Иргэд сайшаалтай ханддаг уг хуулийг Л.Эрдэнэчимэг гишүүн бараг өөрийнх мэтээр өмчилдөг гэж хэлж болно. УИХ-ын чуулганы үеэр “Энэ хууль яах аргагүй надтай холбоотой” гэж хэлж байсан ч удаатай. Харин энэ удаад Л.Эрдэнэчимэг гишүүн уг хуулийн хэрэгжилтийг хангахын тулд намын даргадаа хариуцлага тооцохыг шаарджээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны мэдээллийг олон нийтэд хүргэх үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат өрөөндөө тамхи татдаг тухайгаа хэлсэн тул түүнд хариуцлага тооцохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүссэн байна.
Л.Эрдэнэчимэг гишүүн бүлгийн даргын энэхүү үйлдэл нь Тамхины хяналтын тухай хуулийн Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Л.Эрдэнэчимэг гишүүн бүлгийн даргадаа хариуцлага тооц гэв | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.