- 8000 жилийн өмнө Сахарын цөлийг ногоон байхад амьдарч байсан Киффийн соёлын үеийнхэн дундажаар 1.8 метр өндөртэй байжээ.
- Галилэй “буруугаа хүлээж” цаазын ялаас мултрахдаа “Эргэдэг л юм даа!” гэж хэлсэн гэдэг нь одоо хүртэл батлагдаагүй.
- Антаркдидад ЗХУ-ын байгуулсан “Полюс недоступности” эрдэм шинжилгээний станц ердөө 12 өдөр ажиллаад хаагджээ.
- Польшийн тагнуулч, код тайлагч Ян Ковалевски Японы эзэн хаанаас “Мандах нарны одон” хүртжээ.
- Францын эзэн хаан Фридрих II-ийн 15 настайдаа авсан анхны хатан нь Арагоны Констанц хэмээх 30 настай бэлэвсэн эмэгтэй байв.
- Юань улсын хаан Аюурбарибад Буянтын эмч, монгол үндэстэн Ху Сыхуэй (1286-1342) зөв хооллолтоор өвчнийг илааршуулах аргыг европчуудаас олон зуун жилийн өмнө нээж боловсруулжээ.
- Сербийн хааны угсаа залгамжилсан хунтайж Александр Карагеоргиевичийг Лондонд 1945 оны долоодугаар сарын 17-нд мэндлэхэд, төрсөн байшинг нь Их Британийн ерөнхий сайд У.Черчиллийн тушаалаар нэг өдрийн хугацаагаар Югославын газар нутаг хэмээн тооцож байжээ (Югославын хуулиар, хааны хунтайж гадаадад төрсөн бол угсаа залгамжлуулдаггүй байв)
- Оросын зохиолч, дипломат А.Грибоедовыг нас барсан өдрөөс эхлэн эхнэр Н.Чавчавадзэ нь (тэгэхэд 17 настай байсан) өөрөө насан элтлээ буюу 28 жил гашуудлын хар хувцас, гивлүүрнээс салаагүй гэдэг.
- Сунь Ятсэний эхнэр, Чан Кайшийн эхнэртэй эгч дүү байв.
- Мексикийг байлдан дагуулагч Эрнан Кортесийг хөдөөлүүлсэнээс нь хойш шарилыг нь найман удаа зөөж өөр өөр газар оршуулсан бөгөөд одоо хаана байгаа нь Мексикийн төрийн нууцад хамаардаг.
- Дундад зууны үеийн кастын системийг Японд 1871 онд халсан боловч доод кастынхны удам угсаа болох бураку зиндааныхан нийгэмдээ одоо ч шоовдорлогдсоор буй бөгөөд тэд хөдөө тосгонд бөөн бөөнөөрөө амьдардаг, их дээд сургуульд сурч чаддаггүй, зөвхөн хар бор ажил хийдэг, өөрөөсөө дээшхи зиндааныхан өөрөөр хэлбэл жирийн япончуудтай гэр бүл болох боломжгүй байдаг байна.
- Бельгийн марксист нам муж мужид өөр өөр албан ёсны нэртэй.
- Английн алдартай зохиолч Чарльз Лэмийн эх нь сэтгэцийн өвчтэй охиныхоо гарт амь үрэгдсэн бөгөөд Ч.Лэм тэр эгчтэйгээ насан туршдаа хамт амьдарчээ.
- Будапештийн Гинжин гүүр гэдгийн чимэглэл арслангуудыг хийсэн барималч тэдгээр арслангийн нэгний хэлнээс дүүжилж үхсэн гэдэг яриа бий.
- 2006 оны “Парис-Дакар” раллид түрүүлсэн Люк Альфан үүнээс есөн жилийн өмнө уулын цанаар дэлхийн цомын аварга болж байв.
- Финляндын орчин үеийн хөгжмийн зохиолч Лэйф Сэгэрстам 215 симфони бичсэн бөгөөд одоо ч нэмж бичсээр байгаа гэнэ.
- ОХУ-ын Архангельск хотод иргэн Н.Сутягины 1992 оноос хойш барьсан 13 давхар модон байшин дэлхийн хамгийн өндөр модон байшин хэмээгдэн Гиннесийн номд орох шахсан боловч Архангельск хотод хувийн модон байшинг хоёроос илүү давхартай барьж болохгүй гэсэн журмын дагуу шүүх шийдвэр гаргаж 2008 оны 12 дугаар сараас 2009 оны гуравдугаар сарын хооронд нураасан байна.
- ЗХУ-ын Зам харилцааны сайд Борис Павлович Бещев энэ албан тушаалыг 30 тасралтгүй хашжээ.
- 10 мянган жилийн өмнө Хойт Америкт дээд тал нь 3.6 метр өндөртэй нэг бөхт тэмээ (Camelus dromedaries) нутаглаж байв.
Японд доод зиндааныхныг их сургуульд авдаггүй | ||
Үзсэн: 1549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.