Шууд Chart

А.Бакей Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзлаа

2014-05-07 13:22:59

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн үнэлгээний багийн зөвлөх Жерард Вон Лэнд болон хөтөлбөрийн үнэлгээний багийн бусад ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг Швейцарь Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлэхээр Швейцарийн Хөгжлийн Агентлаг (ШХА) хэрэгжүүлж байгаа юм.
 
Уг хөтөлбөр нь “Нутгийн удирдлага нь ардчилсан, эрх мэдэлтэй, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болох”-д нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөр нь харилцан уялдаа бүхий дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй, гурван жил үргэлжлэх ажээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

А.Бакей Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй