Шууд Chart

Худалдан авах ажиллагааны газрын дарга иргэдийн асуултад хариуллаа

2014-05-07 13:39:40

Өнөөдөр Засгийн газрын “11-11 төв”-д Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал ажиллалаа.

Тэрээр энэ үеэр Засгийн газрын тогтоолоор Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-ыг баталсны дагуу энэ онд 17 яам, агентлагийн 323.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 201 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа талаар мэдэгдлээ.

Тус газраас 2014 онд хийгдэх худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж, ил тод байдлыг ханган олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 200 гаруй төлөөллийг оролцуулж байгаа аж.
 
Цахим тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан зөвлөгөө авч байгаа иргэн болон тендерт оролцох байгууллага, аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын код авахаар хүсэлт гаргагчдын тоо өсчээ. Мөн цахим хуудсандаа байгууллагын үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны талаар ил тод мэдээлэх болсон бөгөөд “Шилэн данс” цэсийг цахим хуудсандаа нээж, санхүү, худалдан авалтын мэдээллийг ил тод болгосон ажээ.
 
Тус газраас зарлаж байгаа тендерт оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж мэдээлэл хаанаас авч болох талаарх иргэдийн асуултад “Худалдан авах ажиллагааны газраас зарлаж буй тендерийн урилга, зөвлөх үйлчилгээний зарлалыг  "Зууны мэдээ"  болон "Өдрийн сонин"-д нийтлүүлдэг. www.e-tender.mn, www.e-procurement.mn www.meps.gov.mn зэрэг цахим хуудаснаас авч болно” гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Худалдан авах ажиллагааны газрын дарга иргэдийн асуултад хариуллаа  
Үзсэн: 5015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй