Шууд Chart

Аймгийн удирдлагуудтай цахим уулзалт хийв

2014-05-07 13:55:35

Сар бүр аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр боллоо.

Хурлын үеэр өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангайн Эрдэнэмандал, Ховдын Үенч сумыг улсын тэргүүний сумдаар шалгаруулсан талаар танилцууллаа.
 
Мөн хурлын үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож есөн аймагт дулааны станц барих талаар мэдэгдлээ. Мөн аймгуудад 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн зэрэг аймаг бүрийг хот болгох Засгийн газрын зорилтын хүрээнд олон ажил хийгдэнэ. Эдгээр бүтээн байгуулалтын ажилд аймгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулж, хяналт тавьж, ажлын явцын талаар тогтмол мэдээлж байхыг үүрэг болголоо.
 
Түүнчлэн 11 аймгийн төвд иж бүрэн Оношлогооны төв байгуулсан. Энэ төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эмч мэргэжилтнийг сургаж, чадавхижуулах, иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллах ёстой гэж тэрээр хэллээ.
 
Хуралд оролцсон Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Өнгөрсөн онд улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум” төсөл хэрэгжсэн, энэ онд 16 суманд Засгийн газрын энэ төсөл хэрэгжинэ, мөн НҮБ, Азийн хөгжлийн банкнаас 12 суманд шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эдгээр сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гарсан" гэлээ. Мөн тэрээр “Аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц барих ажил эхэлсэн. Энэ хүрээнд аймгийн төвд баригдсан орон сууц болон амины орон сууц худалдаж авсан иргэдийг найман хувь, үүнээс бага хүүтэй зээлд хамруулахаар судалгаа ид хийгдэж байна” гэв.
 
Хурлын төгсгөлд Сангийн яам, Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжил, Уул уурхай, Боловсрол шинжлэх ухаан, Эрүүл мэнд зэрэг яам, агентлагийн  удирдлагууд аймгийн Засаг дарга нарын асуултад хариуллаа. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Аймгийн удирдлагуудтай цахим уулзалт хийв   
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй