Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2021-03-28 07:27:09

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 03 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол  үүлтэй. Цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.    

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

2021 оны 03 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар , 31, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй