Шууд Chart

Төрөөс хүмүүнлэг бодлого баримтална

2014-05-07 14:21:15

“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордон дахь Иргэний танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөгчид оролцож санал, бодлоо солилцов.
 
Төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар баримтлах бодлогын баримт бичгийг гаргахтай холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д удахгүй өргөн баригдах юм. МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 14 жил өнгөрч байна. Тиймээс цаг хугацааны хувьсал өөрчлөлт, МУЗН-ийн үйл ажиллагааны шинэчлэлд нийцүүлж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа ажээ. Шинэчлэн найруулсан хуулийн төсөл болон Төрөөс баримтлах хүмүүнлэгийн бодлогыг тодорхойлоход УИХ дахь намын бүлгүүдийн ахлагч, гишүүд хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх намрын чуулганаар хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа юм.
 
Засгийн газрын тогтоолоор 2012 онд  МУЗН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан ч бүрэн хэрэгжээгүй. Иймээс энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуульд зарлан тунхагласан хүмүүнлэг иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг үндэс болгон төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар баримтлах бодлогыг тодорхойлох шаардлагатай байгаад хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдлээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Төрөөс хүмүүнлэг бодлого баримтална   
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй