Шууд Chart

Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг байнгын хороо хэлэлцэж байна

2014-05-07 14:54:52

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаанаа эхлүүлж Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус  Байнгын хороонд шилжүүлсэн юм. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт хийлээ. Байнгын хорооны дүгнэлтийг бид мэдээлэх болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг байнгын хороо хэлэлцэж байна  
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй