АНУ-ын “Johnson & Johnson” компани нэг тунгаар хийх зориулалттай коронавирусний эсрэг вакцинаа 4 дүгээр сарын 19-нөөс эхлэн Европ тивд нийлүүлэхээр болжээ.
Ингэснээр вакцины хомстолтой тулгараад байгаа Европын орнуудын вакцинжуулах хөтөлбөр өргөжнө гэсэн хүлээлттэй байна. Европын холбооны эмийн агентлаг “Johnson & Johnson”-ын вакцинд энэ сарын дундуур зөвшөөрөл олгосон.
Европын холбооны гишүүн 27 улс “Johnson & Johnson”-оос 200 сая тун вакцин авахаар гэрээ байгуулсан бол нэмэлтээр 200 сая тунг авахаар гэрээнд тусгажээ.
“Johnson & Johnson”-ын вакцин нь бусад вакцинтай харьцуулахад нэг тунгаар хийхээс гаднын энгийн хөргүүрт хадгалах горимтойгоороо давуу хэмээн тооцогдож байгаа юм.
| “Johnson & Johnson” компани ирэх сараас Европт вакцин нийлүүлнэ | ||
| Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.