![](/uploads/202104/news/thumb/2da679141bc4ccff83afd20aa9db8b39_x3.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2021 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи 6, 7-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна | ||
Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.