ОХУ зүүн хилдээ олон тооны цэрэг төвлөрүүлснийхээ дараа НАТО Украиныг дэмжих гэж цэрэг илгээвэл нэмэлт арга хэмжээ авна гэдгээ анхааруулжээ.
Харин НАТО ОХУ-ын Украины зүүн бүсийн хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтыг сулруулж байна гэж үзэж, энэ асуудлаар пүрэв гарагт уулзалт хийжээ. Оросын энэ алхмыг НАТО-гийн холбоотнуудтайгаа харилцаагаа сайжруулах, Москвад Дональд Трампаас ялгаатай бодлого барихыг чармайж байгаа Жо Байдены засаг захиргааг туршиж байгаа хэрэг гэж Олон улсын шинжээчид үзэж байна.
Өрнөдийн хэвлэлийн мэдээлснээр Украины зүүн нутагт Украины арми болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид хооронд зэвсэгт тэмцэл үргэлжилж буй юм байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Европ дахь Америкийн цэргийн командлал түгшүүр зарлажээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленски хилийн бүсэд цэргийн сургуулилалт хийх, өдөөн хатгах нь Оросын уламжлалт тоглоом гэж шүүмжилжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Донбас болон Крымд Оросын түрэмгийлэл үргэлжилж байгаа нөхцөлд АНУ Украины бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байгааг дахин нотолсон гэж "Цагаан ордон"-оос мэдээлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков Украины арми өдөр бүр гал зогсоох дэглэм зөрчигддөг хилийн дагуу өдөөн хатгалга хийж байна гэж Украиныг буруутгаж байна. Украины армийн генерал Орос зүүн хилд нь тактикийн 28 батлеон байрлуулсан, тэнд цэргийн тоо 20-25-д хүрсэн. Орос мөн 3000 офицер, сургагч нарыг салан тусгаарлагчидтай нэгтгэсэн гэж мэдээлжээ.
Харин ОХУ уг мэдээллийг нотлоогүйн дээр цэргийн тооны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Оросын Батлан хамгаалах яам энэ жил 4000 цэрэгтэй агаарын хүчний нэг бригадыг Крымд татан төвлөрүүлнэ гэж мэдэгдсэн байна.
| ОХУ НАТО-г Украин руу цэрэг илгээхгүй байхыг анхааруулжээ | ||
| Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.