![](/uploads/202104/news/thumb/4eebe155c8bfffc096a91de7b49bf12b_x3.jpg)
2021 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Анхааруулга мэдээ: 10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар шороон шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 6-нд Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-12-нд нутгийн зүүн хагаст секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга, бусад хугацаанд секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.