Шууд Chart

Хамгийн өвөрмөц хэв загвартай байшингууд

2021-04-07 10:22:23

Хэрэв та дэлхий дээрх хамгийн оюун ухаантай, хачин жигтэй интерьер загвартай байшингууд сонирхдог бол энэхүү мэдээлэлд анхаараа хандуулаарай. Санаа авахуйц загварын шийдлүүд ч байж болох юм.

Хямд төсөр, этгээд загварлаг байшин нь өдгөө цагт олон нийтийн анхаарлыг татах болсон. Ингээд урлагийн өвөрмөц шийдэл болсон барилга байшингуудын ертөнцөөр аялцгаая.

Техаст амьдардаг Роберт Бруно гэгч  энэ байшингаа 23 жилийн турш барьсан гэдэг. Эхэндээ энэ нь зөвхөн нэг давхар байшин байхаар төлөвлөж байсан боловч тэр үргэлжлүүлэн хийсээр 3 давхар болгожээ.

Өмнөд Солонгосын Сувон хотод байдаг суултуур загварын байшин. Тус хотын захирагч Сим Же Дук энэ байшинг Дэлхийн Ариун цэврийн байгууллагын үүсгэн байгуулагдсаны баярыг тохиолдуулан ариун цэврийн өрөө хэлбэрээр хийсэн байна. Энэ нь нэг сая гаруй долларын өртгөөр бүтсэн аж.

Герман улс. Людвигсбург.  Үүнийг Германы архитектор Ж.Майер бүтээсэн бөгөөд тэрбээр хачин этгээд байшингын загваруудаараа алдартай нэгэн.

Боливи улс. Эл Альто хот. Боливийн архитектор Фредди Мамани зохион бүтээсэн Кохетиллос барилга.

Франц. Архитектор Бердагуер, Пежус нарын бүтээсэн Дельма хауз...


Хамгийн өвөрмөц хэв загвартай байшингууд  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй