![](/uploads/201405/news/thumb/f84925284d8ad488124e4e4c6d9e0e3b_x3.gif)
УИХ-ын гишүүн, Монгол-Өмнөд Африкийн парламентийн бүлгийн дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Монгол-Өмнөд Африкийн парламентийн бүлгийн гишүүн Г.Батхүү нар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бхеки Уинстон Жошуа Лангаг тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд гишүүн С.Одонтуяа Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд айлчилж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, хоёр орны парламентийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улс төрийн яриа хэлэлцээ, харилцан айлчлалаар цаашид бэхжүүлэх сонирхолтой байгааг онцлон тэмдэглэв. Мөн хоёр орны парламент хоорондын бүлэг байгуулагдсаныг мэдэгдэж, бүлэг нь парламент хооронд шууд хэлхээ холбоог тогтооход чухал үүрэгтэй байх болно гэдгийг хэллээ.
Ноён Бхеки Уинстон Жошуа Лангаг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Эрх чөлөөний өдрийн 20 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байгааг хэлээд, яг энэ өдөр Өмнөд Африк Улсад Ерөнхийлөгчийн болон парламентийн сонгууль явагдаж байгааг дуулгалаа. Мөн тэрээр сүүлийн үед хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байна гээд ялангуяа уул уурхайн баялгаараа ижил төстэй орнуудын хувьд энэ салбарт хамтран ажиллаж, туршлага мэдлэгээ солилцох болно гэлээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.