![](/uploads/201405/news/thumb/185bf51bdbfa248c9be591eef628438b_x3.jpg)
Х.Тэмүүжин сайдын асуудлыг чуулганаар хаалттай хэлэлцэж буй нь олон шүүмжлэл дагуулж байна. Уг асуудлыг хэлэлцэх явцад мөрдөн байцаах болон тагнуулын байгууллагын мэргэжилтнүүд ирж мэдээлэл өгч байгаа учраас хаалттай горимд шилжүүлсэн. Гэвч УИХ-ын зарим гишүүн чуулганы хуралдааныг шүүх хуралдаан болгож байна гэж дургүйцэж байгаа юм. Ингэж эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг болох Р.Гончигдоржоос дараах тодруулгыг авлаа.
- Чуулганы хуралдаан дээр хуулийн байгууллагынхныг оролцуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж байна. Мөн Х.Тэмүүжин сайдын эрхийг зөрчиж байгаа гэлээ. Та ямар байр суурьтай байна вэ?
-Би өмнө нь хэлж байсан. Энэ асуудлыг хаалттай хуралдах шаардлагагүй гэж. Энэ нь хууль зөрчиж байна. Хаалттай хуралдаан байх шаардлагагүй. Чуулганы хуралдааны үеэр мөрдөн байцаах болон тагнуулын байгууллагуудыг байлцуулж хэргийн талаарх мэдээллийг асууж болохгүй. Хариулах ч ёсгүй. УИХ зүгээр л гишүүнийг гурван үндэслэлээр огцруулах уу, үгүй гэдэг асуудлыг ярьж байхад хууль цагдаагийн байгууллагын дотоод асуудлыг ингэж ярих шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, дуусаагүй байгаа мөрдөн шалгах үйл ажиллагаанаас ингэж мэдээлэл авч болохгүй.
-Энэ тэгэхээр хууль зөрчиж байгаа үйлдэл үү?
-Би шууд хууль зөрчсөн гэж хэлэхгүй. Хууль зөрчсөн эсэхийг нь тогтоодог байгууллага нь тусдаа байгаа.
- Өмнөх парламентад ийм зүйл байсан уу?
- Үе, үе гардаг л байсан. Би Ц.Нямдорж сайдад та нар хуулийн байгууллагынхныг энд шүүгээд байж болохгүй шүү гэж хэлсэн. Парламентийн үйл ажиллагааны зарчимд энэ өөр байж болохгүй зүйл. Шүүх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл тусдаа байх зарчим эвдэгдэх вий гэсэн бодол байна.
- Өмнөх парламентад ийм зүйл байсан уу?
- Үе, үе гардаг л байсан. Би Ц.Нямдорж сайдад та нар хуулийн байгууллагынхныг энд шүүгээд байж болохгүй шүү гэж хэлсэн. Парламентийн үйл ажиллагааны зарчимд энэ өөр байж болохгүй зүйл. Шүүх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл тусдаа байх зарчим эвдэгдэх вий гэсэн бодол байна.
Р.Гончигдорж: Чуулганы хуралдаан хууль зөрчиж байна | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.