![](/uploads/201405/news/thumb/3b3ca981e08a66c6991babab86ba93c4_x3.jpg)
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй уг хуралдаан хаалттай чигээр үргэлжилсээр байна.
Чуулганы хуралдааны талаар УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ асуудлыг зөвхөн өнөөдөр хэлэлцэх нь хангалтгүй. Цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Харин Ж.Батзандан гишүүний хувьд "Байнгын хорооны гаргасан дүгнэлтийг эцсийн шийд гэж үзэхгүй байна. Энэ асуудлыг цаашид дахин судлах хэрэгтэй. Одоохондоо эцсийн шийд гараагүй байна" гэсэн юм.
Түүнчлэн М.Зоригт гишүүн "Өнгөрсөн үйл явдлууд залуу сайдад том сургамж, ухаарал болсон гэж найдаж байна. Өнөөдөр Х.Тэмүүжин сайдаа дэмжинэ" гэж мэдэгдлээ.
Чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.