Шууд Chart

“Монгол толгой-Силикон хаус”-ийн нээлт боллоо

2014-05-08 16:36:14

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Ерөнхий сайдын 30” минут уулзалт өнөөдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт боллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркад хэрэгжиж буй “Монгол толгой-Силикон хаус” төслийн нээлтэд оролцов.
 
Нээлтийн арга хэмжээг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ "Монгол залуучууд өнөөдөр дэлхийд танигдах цаг нь болсон. Манай улсад Оюутолгой, Тавантолгой гэж хоёр байдаг. Харин өнөөдөр гурав дахь Монгол толгой албан ёсоор нэмэгдэж байгаа" гэв. Манай залуучууд өнөөдөр дэлхийн мэдээлэл, техник технологитой хөл нийлүүлэн алхаж байгаа залуучуудаараа бахархаж байна гэсэн юм.
 
“Монгол толгой-Силикон хаус”-т орчин үеийн шийдэл бүхий системийн лабораториуд, номын сан, сургалтын төв байгуулж ашиглалтад оруулсан байна. Мөн Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны захиалгаар амьтдын ертөнцийг харуулсан 3D хүүхэлдэйн кино бүтээж байгаа ажээ.
 
Түүнчлэн “Монгол толгой-Силикон хаус” нь орчин үеийн мэдээллийн технологи манай улсад эрчимтэй хөгжих суурь болох төдийгүй мэдээллийн технологийг хөгжүүлэхийг зорьж ажиллаж буй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудын хамтран ажиллах төв болно гэж албаныхан онцлож байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Монгол толгой-Силикон хаус”-ийн нээлт боллоо  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй