Шууд Chart

Кувейтын Үндэсний Ассамблейн даргатай уулзжээ

2014-05-08 16:41:48

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ дахь Монгол-Кувейтын парламентийн бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Кувейтын бүлгийн гишүүн Су.Батболд нар өнгөрсөн мягмар гарагт Кувейтын Үндэсний Ассамблейн дарга Марзук Али Аль Ганимтай уулзалт хийжээ.

Уулзалтын эхэнд Кувейтын Үндэсний Ассамблейн дарга Марзук Али Аль Ганим Монгол-Кувейт хоёр улсын харилцаа жил ирэх бүр өргөжин хөгжиж байгааг онцлоод энэхүү харилцаанд хууль тогтоох дээд байгууллага, тэдгээрийн парламентийн бүлэг хоорондын харилцаа үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг хэлсэн байна.
 
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол, Кувейтын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дан ганц улс төр, эдийн засгийн салбарт бус бусад олон салбарт хөгжих боломжтойг онцложээ. Түүнчлэн хоёр орны харилцааны цаашдын хөгжилд бүлгийн даргын хувиар дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгджээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Кувейтын Үндэсний Ассамблейн даргатай уулзжээ  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй