Шууд Chart

Байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллав

2014-05-08 16:46:11

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тавдугаар сарын тавнаас наймны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.

Д.Батцогт дарга энэ үеэр татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Сабин институттай хамтран зохион байгуулсан “Татвар, дархлаажуулалтын санхүүжилтийн тогтвортой байдал” сэдэвт зөвлөлгөөнд оролцож үг хэлжээ.
 
Мөн түүнчлэн тус аймагт болсон “Татвар төлөгч-Танд баярлалаа” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцсон байна. Өдөрлөгийг АНУ-ын Сабин институттай хамтран зохион байгуулсан ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллав  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй