![](/uploads/201405/news/thumb/496a9e00da393bafef84b23cf0288616_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Уг асуудлаар өмнөх долоо хоногт Ардчилсан намын бүлэг завсарлага авч байсан юм. Чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билэгт нар гишүүдийн асуултад хариулт өгсөн байна.
Мөн цагдаа, прокурорын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийсэн тул энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзжээ.
Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.