![](/uploads/201405/news/thumb/918843e611936d60e70beb22c17a8ee9_x3.jpg)
Украйнд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч монгол оюутнууд суралцаж буй Украйны их, дээд сургуулийн удирдлага болон монгол оюутнуудын ахлагч нартай байнга холбоотой ажиллаж байгаа бөгөөд тухайн их, дээд сургуулиуд хуваарийнхаа дагуу хичээл, үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол оюутнууд эх орондоо явах асуудал чөлөөтэй хэдий ч нутаг буцах тохиолдолд сургуулийнхаа захиргаанд заавал энэ тухайгаа мэдэгдэх ёстойг анхааруулсан болно.
Одоогоор тус улсад 200 гаруй монгол иргэд ажиллаж амьдарч буйгаас 150 орчим оюутан байна.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.com цахим шуудангаар холбогдоно уу. Консулын төлөөлөгчийн хаяг: ул.Желябова,8/4, офис: 613 г. Киев, Украина 03680 болно.
Мөн Харьков хотын их, дээд сургуульд суралцаж байгаа монгол оюутны асуудлын талаар тодруулах зүйлс байвал, Оюутны холбооны тэргүүн Гангаатай холбоо барих утас: +38091 9398919. Донецк хотын монгол оюутны ахлагч Дарханмөнх - +38099 5314329, Днепропетровск хотын монгол оюутны ахлагч Жамсранжав +38093 5200984 утсаар тус тус холбоо барьж болно.
Украйнд сурч, ажиллаж буй иргэдийн анхааралд... | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.