![](/uploads/201405/news/thumb/c6c94fc35f7a86dc654c7a56b281cb76_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг.
Энэ жилийн мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцож Төв аймгийн Эрдэнэ сум, Зуунмодны тал /Цонжин болдогийн баруун урд/ мод тарихаар болжээ.
УИХ-ын дарга мод тарина | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.