Шууд Chart

Ц.Нямдорж: Тэр 70 сая төгрөгийг улсын төсвөөс төлнө

2014-05-09 10:06:46

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж "Амгалан" дулааны цахилгаан станцын барилгын тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

"Амгалан" дулааны цахилгаан станцыг барихын тулд БНХАУ-аас нийт 70 сая долларын зээл авч байгаа бөгөөд үүнийг буцааж долоон жилийн хугацаанд төлөх аж.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ зээлээ буцааж ямар эх үүсвэрээс төлөх талаар асуусан юм. Тэрээр “Энэ станцыг Засгийн газраас бариулж байгаа. Тэгэхээр авсан зээлээ буцааж яаж төлөх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа бол тэр 70 сая төгрөгийг явж явж улсын төсвөөс л төлөх болно” гэж хэлсэн юм. Энэ талаар Төсвийн байнгын хорооны хариултыг сонсох хэрэгтэй гэсэн боловч байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гадаад томилолттой тул хуралдаанд ирээгүй. Харин байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан Л.Эрдэнэчимэг гишүүн уг асуултад хариулж чадахгүй гэж мэдэгдлээ.
 
Тиймээс Сангийн сайд Ч.Улаан уг асуултад хариулсан бөгөөд түүний тайлбарласнаар бол энэхүү станц барих ажил нь Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл аж. Төсөл хэрэгжиж эхэлмэгцээ өөрийн үр дүнгээрээ зээлээ төлөх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
 
Түүнчлэн салбарын яамнаас нь хэрэгжүүлж буй төслийн талаар хэлэлцүүлгийг хийж байхад М.Сономпил сайд байсангүй.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Нямдорж: Тэр 70 сая төгрөгийг улсын төсвөөс төлнө  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй