![](/uploads/201405/news/thumb/11a2e273b139a36c7d866ecc5f05a88f_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж "Амгалан" дулааны цахилгаан станцын барилгын тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
"Амгалан" дулааны цахилгаан станцыг барихын тулд БНХАУ-аас нийт 70сая долларын зээл авч байгаа бөгөөд үүнийг буцааж долоон жилийн хугацаанд төлөх аж. Дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх үүднээс эдгээр хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 11-ний өдөр УИХ-д өргөн барьсан юм.
Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын хоёрны өдрийн хуралдаанаараа хийж, төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал буюу хуулиудын хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх тухай заалтыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлгийн хувилбарыг боловсруулжээ.
УИХ-ын гишүүд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа хуулиудын төслийг батлах санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг 72.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.
“Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр боллоо | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.