УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж байгаа болон зөрүүтэй саналтай гишүүд цөөнгүй байв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүд болон намын бүлгүүд 2012 оны сонгуульд оролцохдоо гаргасан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг зүйл хийж байна гэж үзлээ. Тэрээр “Бүх намууд Оюутолгойн гэрээнд манай улсын эзэмших хувийг 51, 52 хувьд хүргэнэ гэж амласан. Гэтэл одоо энэ хуулийн төсөл өргөн барьж байгаа нь тэр амлалтынхаа эсрэг зүйл хийгээд байна. Ноён хутагтын хэлсэнчлэн бүх улстөрчид ичиг ичиг гэж хэлмээр байна” хэмээсэн юм. Түүнчлэн манай улсад уул уурхайн салбарын гажуудал 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиас эхэлсэн. Аргаа бараад Ерөнхийлөгч нь хүртэл хайгуул лицензийн эрхийг зогсоосон. Гэтэл одоо уул уурхайн салбарыг дахин гажуудуулах гэж байна. Тиймээс Уул уурхайн сайд хуулийн төслөө буцаан татаж авах нь зүйтэй гэсэн юм.
Харин гишүүний энэхүү саналд Уул уурхайн сайд Д.Ганхуяг эсрэг байр суурьтай байгаагаа хэллээ. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Стратегийн орд газарт Монголын талын эзэмших хувь 51 хүртэл байна гэсэн заалт байгаа. Ийм боломж ч байгаа гэсэн юм. Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан урт нэртэй хуулийн заалтад энэ хуулиар ямар ч өөрчлөлт ороогүй гэсэн тайлбарыг хийлээ.
Б.Бат-Эрдэнэ: Улс төрчид бүгд ичиг ичиг | ||
Үзсэн: 1580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.