Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2021-04-27 15:39:13

Малчид иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2021 оны 04 дүгээр сарын 27-ны 20 цагаас 04 дүгээр сарын 28-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын сав газраар  цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн  өдөртөө  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2021 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 2-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 2-нд говь талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Их нууруудын хотгор орчим болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 5 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй