Шууд Chart

С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав

2014-05-09 13:53:35

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн гишүүн С.Батболд нар өнгөрсөн лхагва гарагт Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт бараалхжээ.

Кувейтын Эмир Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус бусад салбаруудад ч эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, хоёр орны парламентийн бүлэг хоорондын өрнүүлж буй ажлууд хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн” гэж онцлон тэмдэглэсэн байна.
 
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ -ын гишүүн, Монгол-Кувейтын парламентийн бүлгийн гишүүн С.Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт бараалхах үеэр уулзалтад Кувейт-Монголын парламентийн бүлгийн гишүүн Сауд Нашми Аль-Херайж  болон  албаны бусад төлөөлөгчид байлцжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй