Мьянмарын цэргийн Засгийн газрын тэргүүн сөргөлдөгч талуудын хооронд холбоо тогтоох тусгай элч төлөөлөгчийг илгээх АСЕАН-ы удирдагчдын саналыг судалж үзэн, улс орондоо нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоо илэрхийлсэн байна.
Ахлах генерал Мин Аун Хлайн Төрийн захиргааны зөвлөлийн уулзалтад ийнхүү мэдэгдсэн байна. АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчид өнгөрсөн бямба гарагт болсон уулзалтаараа тусгай элчээ илгээх тохиролцоонд хүрсэн юм. Энэ уулзалтад Мьянмарын генерал Мин Аун Хлайн ч оролцсон юм.
| Мьянмарын цэргийн эрхтэнүүд тусгай элч төлөөлөгчийг улс орондоо нэвтрүүлэхээ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.