Шууд Chart

Н.Алтанхуяг: Л.Гансүх Монголоос зугатаагүй

2014-05-09 15:46:34

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх долоо хоногийн өмнө Монголоос оргон зугтсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа.

Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэнийг хохироосон гэж АТГ-аас шалгахаар болсныг нь мэдээд Монголоос зугтжээ гэсэн мэдээлэл гарсан билээ.
 
Харин дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар албан ёсны мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хэлснээр түүний ахлах зөвлөх Л.Гансүх гадаадад эмчлүүлж байгаа аж. Тэрээр гадаадаас ирээд эсвэл өнөөдөр албан ёсны мэдээлэл хийнэ гэжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Гансүх зөвлөх сүүлийн хэдэн сар гадаадад эмчлүүлж байгаа ажээ.
 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Намайг Ерөнхий сайд болсноос хойш АТГ үнэхээр ажил хийлгэхгүй байна. Одоо бүр намайг оролдож дуусаад миний эргэн тойрны хүмүүсээр оролдож эхэллээ. Өмнө нь ч гэсэн баруун аймгуудад битүү захуудыг ашиглалтад оруулж дуусмагц миний зөвлөх Д.Батмөнхийг АТГ-аас танил компанидаа тендер өгсөн гээд шалгаж эхэлсэн. АТГ хүн болгоныг аваачиж шоронд хийж хориод худалдаж авсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр хүнийг буруутай мэтээр гүтгэдэг болсон байна” гэж хэллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг: Л.Гансүх Монголоос зугатаагүй  
Үзсэн: 1804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-05-09 22:53
altanhuyagaa chi bolon toiron hureelegch denzenguud chini hulgaich luiwarchin yum chin ATG shilgahgui yadag yum bur shorond hataawal taarna
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-09 19:04
Guliisihuud shunal Gansvhiin baij baigaa tsaraig,odoo bolno lvv Gansvh guai Ta
203.160.55.xxx [203.160.55.xxx] 2014-05-09 16:21
ERGEH TOIROND CHINI DUUREH HULGAICH NAR BAIGAA YUM CHINI OHINOOS CHINI AVAHUULAAD kkk

Бидэнтэй нэгдээрэй