Шууд Chart

“Сансрын уудмыг эзэмшихэд Шинжлэх Ухааны Академийн хувь нэмэр” үзэсгэлэнгийн нээлт боллоо

2021-05-04 10:00:38

ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр 2021 оныг “Шинжлэх ухаан, технологийн жил” болгон зарласан болон сансрын уудамд хүн анх ниссэний түүхт 60 жилийн ой, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Архивийн газраас зохион байгуулж байгаа “Сансрын уудмыг эзэмшихэд Шинжлэх Ухааны Академийн хувь нэмэр” үзэсгэлэнгийн нээлт 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус Архивийн байранд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын ШУА-ийн удирдлагууд, шинжлэх ухаан, сансар судлалын салбарын эрдэмтэд, Россотрудничества агентлагийн төлөөлөгчид, ОХУ-д суугаа ДТГ-ын төлөөлөл оролцов.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр 2021 оныг “Шинжлэх ухаан, технологийн жил” болгон зарласан болон сансрын уудамд хүн анх ниссэний түүхт 60 жилийн ой, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Архивийн газраас зохион байгуулж байгаа “Сансрын уудмыг эзэмшихэд Шинжлэх Ухааны Академийн хувь нэмэр” үзэсгэлэнгийн нээлт 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус Архивийн байранд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэнд ОХУ-ын ШУА-ийн удирдлагууд, шинжлэх ухаан, сансар судлалын салбарын эрдэмтэд, Россотрудничества агентлагийн төлөөлөгчид, ОХУ-д суугаа ДТГ-ын төлөөлөл оролцов.

Дашрамд дурдахад, Оросын ШУА-ийн Архив нь Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо Оросын Шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан “Человек-Земля-Космос” үзэсгэлэнд ховор түүхэн баримт, гэрэл зургийн цомгийг дэлгэн харуулсан байна.


“Сансрын уудмыг эзэмшихэд Шинжлэх Ухааны Академийн хувь нэмэр” үзэсгэлэнгийн нээлт боллоо   
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй