![](/uploads/202105/news/thumb/8e027da87a264e4d093316ed2474a7b9_x3.jpg)
2021 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сары 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Анхааруулга мэдээ: Ихэнх хугацаанд нйит нутгаар салхи шуургатай, гол төлөв нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн айгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 10-нд зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтээс 3 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 10, 13-нд нутгийн өмнөд хэсэг, 15-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.