![](/uploads/202105/news/thumb/9e276687a37bc22f6ee79093f56f57db_x3.jpg)
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Орхон голын адаг болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн голын эх болон Их Хянганы нуруунаас усжих Халх, Хангай нурууны өврийн Буянт, Завхан, Алтай нурууны Ховд, Харбут, Увс нуурын савын Хариг, Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 25-135 см, Хариг, Түргэн гол үерийн түвшинг 15-50 см, Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.
Маргааш буюу 5 дугаар сарын 20-нд Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-10 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-05-19
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.