Шууд Chart

Монголын ноолуурыг Канадын зах зээлд гаргах боломжийн талаар санал солилцов

2021-05-19 15:48:35

ГХЯ, Канад Улсад суугаа ЭСЯ хамтран “Apparel Textile Sourcing” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч JPC Inc компанийн үзэсгэлэнгийн захирал Жон Ванкир, ГХЯ, Монголын ноос, ноолуурын холбоо (МННХ)-ны удирдлага, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр МННХ-ноос ноолуурын салбарын хөгжил, эмэгтэйчүүдийн оролцоо, Монголын хаан ширхэгт чанарын тэмдгийн талаар, Жон Ванкир Монгол ноолуурыг Хойд Америкт сурталчлах талаар болон үйлдвэрлэгч-борлуулагчийг холбох үзэсгэлэнгийн талаар тус тус танилцуулав. Монголын ноос ноолуурын холбоо Apparel Textile Soursing үзэсгэлэнд 2021-2023 онд оролцох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар болов.


Монголын ноолуурыг Канадын зах зээлд гаргах боломжийн талаар санал солилцов  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй