2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Орхон голын адаг болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Алтай нурууны Ховд, зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дундажийг 10-120 см, Хариг, Түргэн, Дэлгэрмөрөн, Идэр, Халх голууд үерийн түвшинг 5-80 см даван үерлэж байна.
Маргааш буюу 5 дугаар сарын 22-нд Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-10 орчим см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-05-21
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.