“Deed gegeen pictures”-ын шинэ бүтээл “Луйвар” кино өчигдөр “Тэнгис” кинотеатрт нээлтээ хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас зураг авалт нь эхэлсэн киноны найруулагчаар Б.Цогтбаяр ажиллаж гол дүрийг СТА С.Ариунбямба, Ч.Ундрал, Г.Баярхүү нар бүтээсэн юм.
Энэ сарын 7-нд хийхээр товлосон нээлтээ цаг агаарын таагүй байдал болон “Хүүгүй ломбард”-тай давхацсан тул хойшлуулсан.
Тэгвэл өчигдөр киноны нээлт дээр гол дүрийн жүжигчин С.Ариунбямба харагдсангүй. Гэвч нээлтийн дараах “найранд” хүрэлцэн ирсэн байна.
Нээлтээ хийхээсээ өмнө цахим хэлэлцүүлэг зохион байгуулж нийгэмд хүлээлт үүсгэсэн тус киноны уран бүтээлч шинэхэн бүтээлийн нээлтийг бус харин найрлахыг илүүд үзсэн бололтой.
С.Ариунбямба найрлахыг илүүд үзжээ | ||
Үзсэн: 2658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.