Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-05-27 15:10:44

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 30 см давсан байна. Мөн түүнчлэн Хэнтий нурууны баруун хажуугийн Сөгнөгөр, Сэлбэ, зүүн хажуугаас усжих Хэрлэн, Их Хянганы нурууны Халх, Увс нуурын савын Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван үерлэж байна.

Маргааш буюу 5 дугаар сарын 28-нд Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 40-50 см нэмэгдэж, Хутаг сум орчимд олон жилийн дунджийг 75 см, Тосонцэнгэл орчимд үерийн түвшинг 10 см даван тус тус үерлэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-05-27


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй