НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл саяхан Израил, Палестины хооронд болсон зэвсэгт тэмцлийг мөрдөн шалгахыг шаардаж байна. Тус зөвлөл Израилийн зэвсэгт хүчин, "Хамас" бүлэглэл хоорондын тэмцэл олон улсын хуулийг зөрчсөн байх үндэстэй гэж үзэж байна.
Энэ сарын эхээр Газын зурвасыг хянадаг "Хамас" бүлэглэл Израил руу пуужин харвасны улмаас Израилийн талд 12 хүн амь насаа алдсан бол Израилийн арми Палестин руу агаараас цохилт өгч, их буугаар галласны улмаас 240 гаруй хүн амь үрэгдсэн байна.
Энэ бол дайны гэмт хэрэг байж болзошгүй, нөгөө талаар хүн ам шигүү суурьшсан бүсэд цэргийн нөөц хангамж байрлуулах нь олон улсын хуулийг зөрчиж байна гэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дээд комиссар мэдэгджээ. Хүний эрхийн зөвлөлийн гишүүд хууль зөрчсөнийг нотлох баримт цуглуулах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох бие даасан комисс байгуулах санал гаргасан байна.
Израилийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху мөрдөн шалгах тухай асуудлыг Израилийн эсрэг хэт их улайрсны илрэл гэж үзэж буй юм байна. "Хамас" бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн мөрдөн шалгах тухай шаардлагыг хууль ёсны эсэргүүцэл гэж үзэж, Израилд хариуцлага тооцох нь зүйтэй гэж мэдэгджээ.
| НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Израил, Палестины зөрчлийг мөрдөн шалгахыг шаардав | ||
| Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.