УИХ-ын нэгдсэн чуулган гишүүдийн 68.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Чуулганы эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх бол үүний дараа Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн
Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд,
Соёлын өвийг хамгаалах тухай хууль,
Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг,
Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг долоон асуудлыг хэлэлцэнэ.
Нэгдсэн чуулган эхэллээ | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.