![](/uploads/201405/news/thumb/206bfde63e58b4e7190c633c70ef1933_x3.jpg)
Үйлдвэр хөдөө аж, ахуйн яамны сайд Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлахын тулд өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Түүний энэхүү хүсэлтийг УИХ дахь намын бүлгүүд ерөнхийдөө дэмжсэн гэж хэлж болно. Хуулийн дагуу түүний хүсэлтийг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 26 гишүүний 14 нь ҮХАА-н Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөхийг дэмжсэн.
Харин Засгийн газраас түүний хүсэлтийг хүлээн авч Засгийн газраас огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхий сайдын гарын үсэгтэй уг тогтоолын төсөлд "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэжээ.
Энэхүү тогтоолын төслийн дагуу ҮХАА-н сайдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Нэгэнт Засгийн газрын тэргүүн болон намын нөхөд нь түүний сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч дэмжиж байгаа тул сайдын хүсэлт дэмжигдэх нь тодорхой бололтой.
![](/uploads/assets/image/31(7).jpg)
Х.Баттулга сайд суудалдаа үлдэх үү? | ||
Үзсэн: 1621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.