![](/uploads/201405/news/thumb/0d82923c76a7c412cbdb633d580aa86a_x3.jpg)
Өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Х.Баттулга сайдын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
-"Х.Баттулгатай би гурван жил, зургаан сарын хугацаанд нэг Засгийн газарт хамт ажилласан. Сая Х.Баттулга төмөр замын ажлын гэрээг нууж байсан гэж үнэнээ хэллээ. Би тэр гэрээг 2012 оны нэгдүгээр сарын зургаанд Ардчилсан нам засгаас гарсны дараа нэгдүгээр сарын 20-нд олж авсан юм. Х.Баттулга "Таван толгой"-г гартаа оруулах гэж оролдоод Орос, Хятад, Солонгос зэрэг оронтой олон хэлэлцээр хийгээд бүтэлгүйтэж, гэрээ ч байхгүй улс хоорондын харилцаа ч үгүй болгочихсон юм.
Х.Баттулгыг зүгээр нэг "давхар дээл"-ийг тайлах гэж Засгийн газраас гарч байна гэж би бодохгүй байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон мөн эдийн засаг уналтад ороод ирэхээр сая тэр Солонгост сүйрсэн онгоцны ахмад шиг багаа хаяад зугтаж байна. Энэ бол Х.Баттулгын чаддаг ажил. 2012 онд Ардчилсан нам Засгийн газраас гарахад Х.Баттулга Н.Алтанхуягаасаа түрүүлээд мэдэгдэл хийх гээд байсан. Харин Н.Алтанхуяг нь хулхидуулахгүй гэж сандраад түрүүлж мэдэгдэл хийж байсан удаатай. Монгол Улс ийм л сайдтай зургаан жил боллоо.
Ц.Нямдорж: Засгаас зайлж байгаад чинь баяр хүргэе, Х.Баттулга аа | ||
Үзсэн: 1572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.