Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-06-28 11:49:43

2021 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сары 5-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ 7 хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 2-3-нд нутгийн хойд хэсгээр, 4-5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:  Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй