Чехийн зүүн өмнөд нутгаар хүчтэй хар шуурга дайран өнгөрсний уршгаар 5 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. Байгалийн энэ гамшгаас болж байшин барилгууд, ногоон байгууламжууд ихээр сүйджээ.
Гамшгийн бүсэд мянга гаруй гал сөнөөгч, 160 цэрэг, 200 орчим цагдаа ажиллаж байгаа аж. Брецжлав, Годинин хотуудад ойролцоогоор 60 гаруй байшин эвдэрч нурсан байна. Валтиц хотын бараг бүх байшин, хөшөө дурсгалууд сүйджээ. Годонин хотод өндөр настнуудын асрамжийн газрын байр нурж гэмтсэн учир настнуудыг нүүлгэн шилжүүлжээ.
Чехид хар шуурганы уршгаар 5 хүн амиа алджээ | ||
Үзсэн: 2366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.