Шууд Chart

Х.Баттулга сайдын асуудлыг хэлэлцэж байна

2014-05-15 12:25:06

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Харин одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Тэрээр “давхар дээл”-ээ тайлахын тулд өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан юм.
 
Тогтоолын төслийн танилцуулыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн бөгөөд яг одоо УИХ-ын гишүүд Х.Баттулга сайдаас асуулт асууж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Баттулга сайдын асуудлыг хэлэлцэж байна  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй