Шууд Chart

З.Баянсэлэнгэ О.Баасанхүү гишүүнийг өмөөрөв

2014-05-15 13:02:17

Өнөө өглөө УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө эргүүлэн татсан.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт хуралдсан чуулганы хаалттай хуралдааны үеэр Х.Тэмүүжин сайдтай холбоотой нэмж тодруулах шаардлагатай асуудлууд их гарсан учир тогтоолын төслөө түр татсан гэсэн тайлбарыг хийж буй. Түүний энэхүү үйлдэлд зарим улстөрчид ихээхэн дургүйцэж түүнийгээ ч хэлээд байгаа.
 
Харин чуулганы нэгдсэн хуралдааны үеэр түүнийг өмөөрч ганц үг дуугарсан хүн бол эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ байлаа. Тэрээр “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөл өргөн бариад түүнийгээ буцаан татаж байна. Энд буруу зүйл юу байгаа юм бэ. Ингэж бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж байгаа нь хэн нэгэнд таалагдах албагүй” гэсэн юм. Түүнчлэн З.Баянсэлэнгэ гишүүн О.Баасанхүүгийн энэ үйлдэлд АН, МАН аль аль нь хэтэрхий улс төржсөн хандлагаар хандаж байна гэж буруушаасан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Баянсэлэнгэ О.Баасанхүү гишүүнийг өмөөрөв  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй